Испани-Оросын тоглолтод VI Филип хаан хүрэлцэн ирнэ

 “ДАШТ-2018”-ын Испани-Оросын багийн хооронд болох 1/8 шигшээ тоглолтыг үзэхээр Испанийн хаан VI Филип Москва хотод хүрэлцэн ирнэ гэж Испанийн хөл бөмбөгийн холбоо мэдээлэв.

Орос-Испанийн тоглолт 7 дугаар сарын 1-нд Москвагийн “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болно. Тоглолтыг  үзэхээр мөн Испанийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Луис Рубиалес хүрэлцэн ирэх аж.

Түүнчлэн үндэснийхээ шигшээ багийн тоглолтыг үзнэ гэдгээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь мэдэгдсэн юм. ДАШТ-ний B хэсгийг Испанин тэргүүлсэн бол ОХУ-ын шигшээ баг А хэсэгт удаалсан юм.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …