Фото: Япончуудаас суралцгаая

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 16-д Ази тивийг төлөөлж Японы шигшээ баг ганцаараа үлдээд байсан боловч өчигдөр /2018.07.02/ Белгийн шигшээ багт ялагдан тэмцээнээ өндөрлүүлээ.

ДАШТ-ийн эхэлснээс хойш Япон улсын хөгжөөн дэмжигчид олны анхаарлыг ихэд татаад байгаа билээ. Учир нь тэд тоглолт дууссаны дараа ойр ойрчмын хогоо түүгээд цэнгэлдэхээс гарч байгаа юм. Хөгжөөн дэмжигчид Японы шигшээ баг Колумбийг 2:1-ээр хожсон өдөр ч гэсэн эгнээ бүрийнхээ хогийг цэвэрлэж, сайн дурын ажилчдад тусалсан юм.

Тэгвэл өчигдөр Белгийн шигшээ багт ялагдсан ч хогоо цэвэрлээд гарчээ.

Үндэсний их баяр наадам болоход хэд хоног үлдээд байна. Наадмын нээлтийг үзэх иргэд Төв цэнгэлдэх хүрээлэнг зорьдог. Наадмын нээлтийг үзэж гэж байгаа иргэддээ сануулж хэлэхэд та бүхэнд минь Япон улсын хөгжөөн дэмжигчдээс үлгэр жишээ авч,ойр орчимдоо хог тарихгүй байх, хогоо заавал хогийн санд хийж цэмцгэр сайхан наадамлахыг уриалж байна.

 

 

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …