Орон нутгийн нөхөн болон дахин сонгуульд МАН-аас нэр дэвшигчид олонхийн санал авчээ

2018 оны 6 дугаар сарын 24-нд Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль болсон билээ.

Нөхөн сонгуульд аймгийн ИТХ-ын 2 мандатын төлөө МАН-аас 2 нэр дэвшигч, АН-аас 2 нэр дэвшигч буюу нийт 4 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-аас нэр дэвшигчид олонхийн санал авч аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна.

Харин сумын ИТХ-ын 30 мандатын төлөө МАН-аас 27, АН-аас 19, АН-МАХН-ын “ТӨВ НУТАГ” эвслээс – 3, МАХН – аас 3, бие даан нэрээ дэвшүүлэгч – 4 буюу нийт 56 хүн нэр дэвшсэнээс МАН-аас нэр дэвшсэн 21 нэр дэвшигч, АН-аас нэр дэвшсэн 9-н нэр дэвшигч тус тус олонхийн санал авч сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ.

Дахин сонгуульд сумын ИТХ-ын 20 мандатын төлөө МАН-аас 18, АН-аас 10, МАХН-аас 1, бие даан нэрээ дэвшүүлэгч-1 нийт 30 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-аас нэр дэвшсэн 16 нэр дэвшигч, АН-аас нэр дэвшсэн 2 нэр дэвшигч, МАХН-аас нэр дэвшсэн 1 нэр дэвшигч тус тус олонхийн санал авч сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна.

Баян-өлгий, Булган, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 30 сумын 44 хэсэгт аймгийн ИТХ-ын 2 мандат, сумын ИТХ-ын 50 мандатын төлөө нөхөн болон дахин сонгууль болж 90 нэр дэвшигч өрсөлджээ.

8 аймгийн 12 сумын 17 хэсэгт ирц хүрээгүйн улмаас аймгийн ИТХ-ын 1 мандат, сумын ИТХ-ын 21 мандатын төлөөх нөхөн болон дахин сонгуулийн нэмэлт санал хураалт 2018-ны оны зургаадугаар сарын 30-ны өдөр явагдав.

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …