Сири дэх химийн зэвсгийг устгах ажил ирэх даваа гаригт албан ёсоор эхэлнэ

download (1) ХЗХБ-ын хэвлэлийн нарийн бичгийн дарга Майкл Луан Сири дэх химийн зэвсгийг устгах ажлыг 10-р сарын 7-нд буюу ирэх даваа гаригт албан ёсоор эхлүүлэх гэж байгаа тухай мэдээлжээ.

Тодруулбал, тэрээр “ХЗХБ Сирийн химийн зэвсэг хадгалж буй бүх объектуудын талаар дэлгэрэнгүй тайлан авсан. Одоо мэдээллүүдийг нарийвчлан шалгаж байна. Энэ шат дуусангуут Сирийн засгийн газрын зөвшөөрөлтэйгээр ХЗХБ зэвсэг устгах ажлыг эхлүүлэх болно. Мөн комиссын шинжээчид тэдний ажилд туслах сирийн албан тушаалтнуудтай холбоо тогтоож байгаа” хэмээн ярьжээ.

ХЗХБ-ын 19 шинжээч, НҮБ-ын 14 ажилтдаас бүрдсэн олон улсын бүлэг Сирид удаан хугацааны ажлаа эхлүүлэхээр 10-р сарын нэгний өдөр логистикийн баазаа ажлуулж эхэлжээ. Мөн химийн зэвсэг хадгалагдаж буй дүүргүүд дэх Олон улсын комиссын аюулгүй ажиллагааг хангахын тулд цэргийн агуулах байрладаг газрыг хянадаг босогчдын бүлэглэлүүдтэй Сирийн аюулгүйн албад яриа хэлэлцээр хийж, орхин явуулахаар зөвшилцөж байгаа ажээ.

Г.Сонор ugluu.mn

 

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …