БНХАУ-ын дарга Си Жиньпин өчигдөр Арабын Нэгдсэн Эмират Улсад төрийн айлчлал хийснээр анх удаа тус улсад айлчилсан БНХАУ-ын төрийн тэргүүн болж байна.
БНХАУ-ын дарга Си Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань нарыг Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Рашид Аль Мактум болон Абу-Даби хотын Хунтайж Шейх Мухаммед бин Зайед Аль Нахайян нар халуун дотноор хүлээн авчээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын дэд Ерөнхийлөгч Хятадын төрийн тэргүүнийг хүлээн авах арга хэмжээ зохион байгуулсан байна. Арга хэмжээний үеэр Си Жиньпин болон Пэн Лиюань нарыг хүндэт харуулын жагсаалтай танилцаж байх үед ёслолын буудлагыг 21 удаа гүйцэтгэжээ.
БНХАУ-ын дарга Си Жиньпин БНХАУ-ын Засгийн газар, ард иргэдийн нэрийн өмнөөс АНЭУ-ын Засгийн газар, ард иргэдэд мэндчилгээ дэвшүүлээд, сайн сайхныг хүсэн ерөөсөн байна.
Си Жиньпин “34 жилийн өмнө БНХАУ болон АНЭУ хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улс үргэлж бие биенээ хүндэтгэж, тэгш харилцаатай байсаар ирсэн билээ. Салбар бүр дэх хамтын ажиллагааны ололт амжилт нь хоёр улсын харилцаанд гайхалтай дэвшлийг бий болгосон. Абу-Даби хотод ирмэгцээ АНЭУ-ын ард иргэдийн урам зориг, найрсаг харилцааг шууд мэдэрснээ дурдаад, хоёр улсын харилцааг бэхжүүлэх талаар тус улсын удирдагчидтай санал бодлоо солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.