4:11- СЕХ Увсын хоёрыг түдгэлзүүлэх эсэх эцсийн шийдвэрийг гаргана

r Өнөөдөр Ардчилсан намын төв байранд АН-аас тодорхой нэг сэдвийн дор сэтгүүлчидтэй уулздаг 4:11 уулзалт болж өндөрлөлөө. Энэ удаагийн уулзалтын сэдэв нь 2012 оны УИХ-ын сонгуулийн 15-р тойрог буюу Увс аймгийн сонгуулийн тойрогт гарсан маргааны талаар байв.

Энэ талаар АН-ын генсек Ц.Оюундарь, Увс аймагт АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Т.Мэндсайхан, Д.Нямхүү нар танилцуулсан юм. Тэдний мэдээлэлж буйгаар “2012 оны УИХ-ын сонгуульд Увс аймагт МАН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслах, сонгуулийн кампанит ажлын хүмүүс сонгогчдод мөнгө тараасан /Увс аймгийн Өмнөговь суманд оюутнуудад мөнгө тараасан, Улаангом суманд айлд орж мөнгө тараасан, Тариалан суманд мөнгө тараасан/ болох нь нотлогдсон улмаар хэрэгт холбоотой долоо хүн шүүхээс ял авч шийтгүүлсэн байгаа аж.

Тиймээс бүтэн нэг жилийн турш үргэлжилсэн эл маргааныг Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ эцэслэн шийдэх ёстой гэсэн шийдвэрийг шүүхээс гаргасан байна. Мөн АН-аас Увс аймагт нэр дэвшсэн Т.Мэндсайхан, Д.Нямхүү нар СЕХ-нд есдүгээр сарын 13-нд гомдол гаргасан бөгөөд СЕХ нэг сарын хугацаанд буюу аравдугаар сарын 13-ны дотор дээрх асуудлыг шийдвэрлэх хуулийн заалттай тул нэр дэвшигчид дээрхи хугацааг болтол хүлээж байгаа юм байна.

СЕХ-ноос Тойргийн хорооны холбогдох тогтоолыг хүчингүй болгох, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.34-т заасны дагуу УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг хүчингүй болгох, санал хураалтын дүнг дахин гаргаж, УИХ-ын гишүүнээр сонгогчдын нэрийг шинээр өргөн барих боломжтой юм байна. Тодруулбал, Увс аймагт МАН-аас нэр дэвшигчдийн мандатыг хүчингүйд тооцож, хамгийн өндөр санал авсан дараагийн нэр дэвшигчдийг УИХ-д өргөн мэдүүлэх ёстой аж.

Л.Бадрах

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …