Үндсэн Хуулийн цэц  нөхөн сонгуультой холбоотой асуудлаар СЕХ-нд ханджээ 

Хэнтий аймагт явагдах Улсын Их Хурлын  42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар  нэр бүхий хуульчид Монгол Улсын Үндсэн хуулийн  цэцэд гомдол гаргасан юм.Энэ дагуу Үндсэн хуулийн  цэц маргаан үүсгэн шалгаж, дунд суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ.

Уг хуралдаан болохын өмнө Сонгуулийн ерөнхий хорооноос тайлбар авах шаардлагатай байгаа тул Үндсэн хуулийн цэцийн гишүүн Дамдинсүрэнгийн Солонго тус хороонд хандаж албан бичиг илгээсэн байна. Албан бичгийн хариуг наймдугаар сарын 20-ны дотор ирүүлэхийг хүсчээ.

 

 

Санал болгох мэдээ

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална

УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгуулсан ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай энэ сарын …