МУГЖ И.Одончимэгийн төрсөн өдөр тохиож байна

Х түц” продакшны жүжигчин, алаг нүдэн МУГЖ И.Одончимэгийн төрсөн өдөр өнөөдөр /2018.07.27/  тохиож байна. Түүний нөхөр Т.Бархүү “Энэ биеийн минь тал болсон хайрт хань, гэргий, ээж, зөвлөгч Одноодоо төрсөн өдрийн мэнд хүргэе” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Өнгөрсөн зургадугаар сард  БНХАУ-ын Чиндао хотод зохион байгуулагдсан олон улсын анхдугаар кино наадамд “Х ТҮЦ” продакшны уран бүтээлчид амжилттай оролцож “Солиот эх”  киног Хятадын зах зээлд гарах санамж бичигт гарын үсэг зурсан байдаг.

Мөн тус наадамд манай улсын уран бүтээлчид “Чингисийн хүүхдүүд”, “Цагаан хадаг”, “Ээж”, “Том дөрвөн толгой” гэсэн кинонуудаар уг наадамд өрсөлдсөнөөс Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг “Солиот эх” киноны гол дүрээрээ “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг хүртсэн юм.

 

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …