Буруу талдаа жолооны хүрдтэй автомашинуудын гэрэлд гялбаа сааруулагч нааж эхэлжээ

Харанхуй үед хэт хурц гэрэл нь жолоочийн хүүхэн хараанд нөлөөлж 10 орчим секундын турш юу ч харахгүй болгодог, үүнийг бид “гялбаанд орох” гэж ярьдаг.

Шөнийн цагаар үйлдэгдэж байгаа ослын 60% нь гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн нөлөөллөөс үүдэлтэй байдаг аж.
Түүнчлэн буруу талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийн хийц нь эсрэг талын автомашины жолоочийг хүчтэй гялбуулдаг гэх мэт хэд хэдэн бэрхшээл байдаг.

Тиймээс Замын Цагдаагийн Албанаас буруу талдаа жолооны хүрдтэй автомашинд зориулагдсан гэрлийн гялбааг сааруулагч, олон улсад хэрэглэхийг зөвшөөрөгддөг “anti lights”-ийг зарим нэг автомашинд үнэгүй нааж, гэрлийн гялбааны талаар та бүхэнд хэрэгтэй инфографик бүхий мэдээллийн зурагт санамжийг тарааж эхэлжээ.Энэ нь гэрлийн тусгалын ГЯЛБУУЛАХ хэсгийг байхгүй болгодог эерэг талтайг тус албанаас мэдээлж байна.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …