Дуучин Нара зөгийн аж ахуй эрхэлж байна

 Дуучин Нара  буюу М.Нарантуяа бизнесмен бүсгүй болжээ. Тэрбээр Сөүл плазад “Nara Boutique” бэлэн хувцасны дэлгүүр ажиллуулж, зөгийний аж ахуй ч эрхэлж байна. 

Тэрбээр “Манай аж ахуйн зорилгод зөвхөн зөгийн бал худалдаалах бус цэвэр онгон байгалиа үр хойчдоо үлдээх, байгаль эх дэлхийгээ хамгаалах ,мөн зөгийн аж ахуйн ач тусыг олон нийтэд таниулах мөн зөгийн бүтээгдэхүүний ашиг тусыг танин мэдүүлж Монголын зөгийн аж ахуйг дэлхийн хөдөө аж ахуйн жишигт хүргэх стандартыг мөрдөх гээд олон зүйлс багтаж байгаа билээ. Зөгийн бал бол чанагдаж боловсруулаагүйгээр хүний амаар дамжин ходоодонд ордог цор ганц хүнс учраас түүнийг бүтээхийн тулд дээд зэргээр ариун цэвэр байдлыг сахих ёстой байдаг юм” гэж өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ.

 

 

Санал болгох мэдээ

Энэ бол Америкийн “Хулсан ташуур” маягийн эртний түүхтэй дуу

NIRVANA – “Where Did You Sleep Last Night” Тийм ээ. Энэ бол Америкийн “Хулсан ташуур” …