МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар гишүүд, албан тушаалтнуудын сахилга, хариуцлагын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр”Намын боловсон хүчний бодлого алдагдаж, намын нэр хүндэд нөлөөлж байна. Иймд намын боловсон хүчинд анхаарах хэрэгтэй. Төрийн тодорхой албан тушаалд томилогдсон хүмүүс намын нэр хүндийг унагааж байна гэх шүүмжлэл гарч байна. Оффшор дансны асуудалд манай намын гишүүд холбогдвол хууль хяналтын байгууллагаар шалгуулж, эцсийн байдлаар тэр асуудалдаа холбогдолтой эсэхийг тодруулмаар гэсэн санал гишүүдээс гарсан.Түүнчлэн тодорхой хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарим гишүүдийн талаар гүтгэлгийн шинжтэй мэдээлэл гарч байгаагаас гишүүдээ хамгаалах асуудал бас яригдсан.
Хяналтын хорооны зүгээс үйл ажиллагаагаа эрчимжүүлж гишүүдийн сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр, ялангуяа УИХ-ын гишүүдийн сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлаар намын дарга, УИХ дахь намын бүлгэд шаардлага тавина. УИХ дахь намын бүлгийн дотоод эв нэгдлийг бэхжүүлэх тал дээр нэлээн өндөр шаардлага тавьж байгаа.УИХ дахь намын бүлгийн дотоод эв нэгдлийг бэхжүүлэх тал дээр нэлээн өндөр шаардлага тавьж байгаа.
Нийслэлийн МАН-ын хороо хурлаа хуралдуулж чадахгүй байгаа. Үүн дээр бидний зүгээс онцгой анхаарал хандуулж байгаа.Ер нь бол намын гишүүдийг намынхаа нэр хүндийн хамгаалах тал дээр идэвх санаачилгатай ажиллахыг зөвлөнө. Үүний хажуугаар намын нэр хүндэд сэв суулгаж байгаа зарим сонгуульт ажилтнуудад хатуу хариуцлага тооцно.
60 тэрбумын асуудалд нэр холбогдсон хүмүүст өөрсдийнхөө байр суурийг намын гишүүд болон нийт ард түмэнд үнэн бол үнэн, худлаа бол худлаа гээд илэрхийлэх нь зүйтэй гэсэн шаардлагыг хүргүүлээд байгаа” гэв.