ГХ-ны сайд Д.Цогтбаатар Кувейтийн элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Халид Яатим Альфадлиг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Сайд Д.Цогтбаатар Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгааг тэмдэглэж, Элчин сайдын хичээл зүтгэлийн дүнд Кувейтийн Засгийн газраас буцалтгүй тусламжаар олгох Түлэнхийн төв эмнэлэг болон Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх санхүүжилтийн асуудал нааштай шийдвэрлэгдсэнд талархал илэрхийлэв.

Элчин сайд Монгол, Кувейтийн харилцааг хөгжүүлэх үйлст үргэлжлүүлэн дэмжлэг, туслалцаа үзүүлнэ хэмээн итгэж байгаагаа илэрхийлэн, Элчин сайдын цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсэв.

Элчин сайд Халид Яатийм Альфадли Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхжиж байгаад өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлээд, үүрэгт ажлаа гүйцэтгэх хугацаанд нь Монгол Улсын Засгийн газар бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлж, монголын ард түмэн найрсаг дотноор хандаж байсанд чин сэтгэлээсээ талархал илэрхийлэв.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …