ЗТХЯ-ны дэд сайдаар Л. Халтарыг дэмжжээ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Ерөнхий сайдын өрөөнд хуралджээ. Хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагуудад  хэнийг томилох талаар хэлэлцсэн байна.

Хэлэлцсэн асуудалтай холбоотой асуудлаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр“МАН-ын сахилга хариуцлагыг чангатгах тухай, хариуцлага тооцож ажиллах тухай тогтоол баталсан. Энэ тогтоолыг өнөөдөр бид Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн ярилцлаа.

МАН удирдах зөвлөлийн тогтоол:

-Сахилга хариуцлагыг чангатгах

-Улс төрийн болон ёс зүйн шаардлага хангаж ажиллахгүй байгаа хүмүүстэй хатуу хариуцлага тооцож ажиллах
-Дээрх чиглэлийг үүрэг болгон ажиллахад МАН-ын дарга У.Хүрэлсүхэд даалгасугай гэсэн тогтоол гаргалаа.
Мөн ЗТХ-ийн дэд сайдыг томилох тухай хэлэлцлээ.Дэд сайдыг өөрсдөө хүсэлт гаргасан долоон хүнээс Л.Халтарыг нэр дэвшүүлэхээр боллоо.

Л.Халтар нь Төмөр замын ашиглалтын инженер, бизнесийн менежер мэргэжилтэй. ОХУ-ын Санкт-Петербург хотын Төмөр замын сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Замын харилцааны их сургуульд тус тус суралцаж, төгссөн. Улаанбаатар төмөр замын орлогч дарга, удирдах албан тушаалд ажиллаж байсан. Одоо УБТЗ-ын орлогч даргаар ажиллаж байгаа юм” гэв.

 

Санал болгох мэдээ

Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэх Тусгай ажлын хэсэг байгууллаа. Төрийн өмчит компаниуд, уул уурхайн …