Хятадууд Монгол мөнгийг уусмалд хийж, үнэт цаасыг нь ашигладаг байжээ

Хятадууд “бэлэг дурсгалын зүйл хийдэг” хэмээн Монгол төгрөгийг их хэмжээгээр авч буй тохиолдол нэмэгдсээр байна. Саяхан Монгол Улсын хоёр иргэн гурван сая орчим төгрөг /тавит, зуутны дэвсгэртээр/ хил нэвтрүүлэх гэж байгаад баригдсан.

Гэхдээ дан бага дэвсгэртүүдийг урд хөрш рүү гаргаж байгаа нь манай эдийн засаг, мөнгөний нийлүүлэлтэд бодит аюул учруулахгүй ч энэ асуудлыг Монголбанк болоод хууль хяналтынхан анхааралдаа аваад байгаа юм.

Мөн Хилийн тагнуулын албаныхан энэ асуудлаар шалгалт хийж зарим зүйлсийг тогтоосон байна. Тодруулбал, хятадууд төгрөгийг бэлэг дурсгал хийх бус харин тусгай уусмалд хийж, зураг, дүрсийг нь арилгаад үнэт цаасыг нь ашигладаг байсан аж. Тиймээс хил, гаалийнхан хяналтай сайжруулж, дахин хилээр монгол төгрөг гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллахаар болсон байна.

эх сурвалж: оллоо.мн

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …