Владимир Путин Австрийн Гадаад хэргийн сайдын хуримын ёслолд оролцжээ

 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 18-нд Австрийн гадаад хэргийн сайд Карин Кнэйслийн хуриманд оролцсон байна.

Путин хуримлаж буй сайд хатагтайд баглаа цэцэг бэлэглэснээс гадна Кубаны Казакын найрал дуучдыг дагуулан ирж сюрприз барьжээ.

Австрийн өмнөд нутгийн Штириа мужид болсон энэхүү арга хэмжээнд В.Путин уригдаж ирэхдээ Карин Кнейссльд бэлэг өгч  түүнтэй хамт бүжиглэсэн байна.

Нэг цаг, 20 минут саатсаныхаа дараа Путин хуримаас шууд Граз нисэх буудлыг зорьж, Бямба гарагийн орой Берлинд Ангела Меркельтэй уулзахаар ниссэн байна.

Өдгөө 53 настай Австрийн улс төрч Карин Кнейссль нь бизнес эрхлэгч Вольфганг Мейлингертэй гэрлэж байгаа ажээ.

 

Санал болгох мэдээ

Ухаалаг утсаар хянах боломжтой тагнуулын дрон

Хятад улс шумуулын хэмжээтэй тагнуулын дроныг танилцууллаа 2025 оны 6-р сард, Хятадын Батлан хамгаалах технологийн …