ОХУ сүүлийн хэдэн арван жилд хийгээгүй хамгийн том цэргийн сургуулилт зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэхүү цэргийн сургуулилтад БНХАУ болон Монголын Зэвсэгт хүчин оролцоно гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдлээ.
“Восток-2018” хамтарсан цэргийн сургуулилт ОХУ-ын Сибирь болон Алс Дорнодод болох бөгөөд уг сургуулилтад оролцох цэргийн албан хаагчдын тоо болон газар зүйн хамрах хүрээг харгалзан үзвэл урьд өмнө байгаагүй том хэмжээний сургуулилт болох юм гэж тэрбээр мэдэгджээ.
Үүний зэрэгцээ энэ удаагийн сургуулилт нь хуучин Зөвлөлт Холбоот Улсын түүхэн дэх хамгийн том буюу Беларусь, Украин, Балтын тэнгисийн гурван улс, Варшавын гэрээний зарим орны газар нутагт 1981 онд болсон цэргийн сургуулилтаас том цар хүрээтэй болох юм гэж тэрбээр нэмж хэлэв.
Уг цэргийн сургуулилтад хэчнээн цэрэг оролцох нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа юм. Гэвч БНХАУ-ын Батлан хамгаалах яам, “3000 гаруй цэрэг, цэргийн 900 гаруй техник төхөөрөмж, 30 гаруй нисэх онгоц ОХУ-ын цэргийн сургуулилтад оролцуулна” гэж мэдэгджээ.
Түлхүүр үггадаад мэдээ
Санал болгох мэдээ
“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав
Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …