Тайваньд үерийн гамшиг нүүрлэжээ

Тайванийн төв болон өмнөд нутгуудад өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас ням гарагийн хооронд хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас үерийн гамшиг нүүрлэж, 7 хүн амь үрэгдэж, 116 хүн гэмтэж бэртсэн тухай телевизийн “Эн-Эйч-Кэй” суваг мэдээлэв.

Чиайи болон Тайнань хотод 300 мм хур тунадас унасан бөгөөд зарим нутагт 900 мм хүрсэн ажээ. Үерт автсан байшингуудаас усыг шахан гаргаж, хоол хүнсийг завиар хүргэж өгч байгаа нь үерт өртсөн газруудын дүрс бичлэгээс харагдаж байна.

Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вень үерийн гамшигт нэрвэгдсэн нутгуудад очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцсан байна. “Хүчтэй аадар бороо даваа гарагт мөн үргэлжлэн орох төлөвтэй байна” гэж тус улсын цаг уурын газрын мэргэжилтнүүд ард иргэдэд анхааруулаад байгаа юм.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …