ФОТО: УДЭТ-т Төрийн соёрхолт, ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн нэрэмжит танхим нээгдлээ

Тайз дэлгэцийн урлагийн “Алтан үе”-ийн ахмад уран бүтээлчдийн нэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Гомбожавын Гомбосүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Их ойтой холбогдуулан үр хүүхдүүдийнх нь санаачлагаар УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтсийг Г.Гомбосүрэн багшийн нэрэмжит болгож, “Алдрын танхим”-ыг тохижуулан өнөөдөр хүлээлгэн өглөө.

Жил бүр уламжлал болгон “Бид мартахгүй” үйл ажиллагааг зохион байгуулахад нас тэгширч тэмдэглэлт ой нь тохиож буй ахмадуудын маань гэр бүл, үр хүүхэд, ач зээ төрөл төрөгсдийн зүгээс театрын хамт олны энэхүү санал санаачлагыг дэмжиж хамтарч байдагт талархаж явдаг юм.

Монголын театрын урлагийн хөгжилд өөрийн авъяас билэг, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн ахмад уран бүтээлчид, театрын зүтгэлтнүүдээ мөнхжүүлэх, тэдний бүтээл туурвилын баялаг өв санг хойч үедээ уламжлан хөгжүүлэх үүднээс 2005 оноос “Бид мартахгүй” дурсамж хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн билээ.

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …