Ухаалаг бугуйн цагнууд

Шинэ тоног хэрэгслүүдэд дурлагчдын ухаан санаанд ухаалаг бугуйн цаг гэдэг зүйл огтоос шинэ зүйл байхаа болиод байна. Технологийн ертөнц дэх томоохон брэнд нэртнүүдийн зүгээс ухаалаг бугуйн цагнуудыг үйлдвэрлэлээс гаргаж эхлээд байгаа ба үйлдвэрлэлийн шатанд, туршилтын шатанд явж байгаа олон бүтээгдэхүүнүүдийн дундаас үйлдвэрлэлээс хэдийнээ гарч, худалдан авагчдын гар дээр очиход бэлэн болоод байгаа мөн аль хэдийнээ худалдаалагдаад эхэлчихсэн ухаалаг бугуйн цагнуудыг танилцуулахаар шийдлээ. Хөгжил дэвшилтэй хамт алхахыг хүсэж байгаа хүн бүрийн алгасаж орхимгүй мэдээлэл юм шүү.

1. I´m Watch, $465
Ухаалаг гар утастайгаа холбоод дуудлага, мессэж, цахилгаан шуудан, апп-уудаа үзэх боломжтой.
2. Garmin Fenix, $399.99
Явган аялагчид, адал явдлын хайгуулчдад төгс тохирох бүхий л навигацийн хэрэгслүүдийг агуулсан.
3. Pebble Watch, $150
Блютут /Bluetooth/ ашиглан айФон /iPhone/, Андройд /Android/ ухаалаг гар утаснуудтайгаа холбосноор дуудлага, мессэж, цахилгаан шуудан ирэх үед зөөлөн чичирхийллээр танд мэдэгдэнэ.
4. Motorola MOTOACTV, $199
Идэвхтэй, хөдөлгөөнтэй амьдралын хэв маягийг эрхэмлэдэг фитнессчин, гүйгч нарт тохирох хөлсний хамгаалалттай, загварлаг ухаалаг бугуйн цаг нь MP3 тоглуулагчтай.
5. Cookoo Watch, $129.99
Товчлуурыг дарснаар та хөгжим, зураг, видео зэргээ удирдахын зэрэгцээ гар утас болон бусад олон зүйлээ олох боломжтой.
6. Sony Smartwatch 2 /удахгүй худалдаанд/
Дэлхийн анхны Андройд үйлдлийн системийг дэмжиж ажилладаг ухаалаг цаг болох энэ цагаар дамжуулан та Гүүгл Плей /Google Play/ дээр боломжтой байдаг өргөн хүрээний апп-уудыг ашиглах боломжтой.
7. Suunto Ambit 2, $500
Судлаачид болон тамирчдад тохирох энэ ухаалаг цаг навигаци болон хурд, зүрхний цохилтын давтамж, далайн түвшнээс дээшхи өндөр, цаг агаарын нөхцөл зэргийг агуулсны дээр гүйх, дугуй унах, сэлэхэд зориулагдсан онцлогуудыг ч багтаажээ.
8. Casio G-Shock GB-6900AA, $180
Энэхүү ухаалаг бугуйн цаг нь орж ирж байгаа дуудлага, мессэж, цахилгаан шууданг мэдэгдэхээс гадна нэмэлтээр гар утас хайгч, сигнал алдагдахыг мэдэгддэг байна.
9. Meta Watch, $300
Цахилгаан шуудан, текстүүд, цаг агаар, валютын ханш тэргүүтэй олон зүйлийг мэдэх боломжийг олгоно.
Эх сурвалж: Хором.ком

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …