УИХ-ын гишүүн С.Жавхлангийн зүгээс УИХ-ын гишүүн Сү.Батболдыг Авлигатай тэмцэх газар шалгуулах хүсэлт өгч байгаа талаар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Тэрбээр “ АТГ-т хүсэлт хүргүүлснээ унжиж өгье.Сү.Батболд гишүүнтэй хамаарал бүхий “Тэнгис” кино театр, “Алтай” констракшин, “Алтай” групп,”Алтай гацуурт”, “Ар үр Алтай”, “Алтай нутгийн хүчтэн” ХХК, “Алтай” холдинг групп, “Алтай кашмир”, “Чингис хаан” цогцолбор, “Чингис” зочид буудал, “Скай” их дэлгүүр, “Стар” телевиз, “Скай” трейдинг, “Скайтел” групп, “Скайтел” ХХК, “Скай медиа” корпораци, “Скай нет”, “И-Март”, “Бороо гоулд” зэрэг маш олон байгууллага байна. Тиймээс нэг хүний эрх мэдэлд яагаад ийм олон компани байна, ямар арга замаар хаанаас ямар эх үүсвэрээр дээрх хөрөнгийг бий болгосон талаарх тайлан тайлбарыг ирүүлэхийг хүсч байна. Танай байгууллага шударга үнэнийг сахиж, өргөн олныг хүндэтгэж яаралтай хариу ирүүлнэ үү” хэмээн бичлээ” гэсэн юм. Улмаар яаралтай хариу өгөхийг нь харна, АТГ бидний талд ажилладаг юм уу, эрх ямбатай хүмүүсийн талд үйлчилдэг юм уу гэдгийг бүгдээрээ харцгаая ” гэв.