Кабул хотын спортын клубт цуврал халдлага гарчээ

Афганистаны нийслэл Кабул хотын бөхийн нэгэн клубт амиа золиослогч этгээдүүд хоёр  удаа дэлбэрэлт үйлдсэний улмаас 20 хүн амиа алдаж, 70 хүн шархадсан байна.

Уг клубт амиа золиослогч нэг этгээд 4 хүний аминд хүрсний дараа яаралтай тусламжийн ажилтнууд хэргийн газарт ирээд байх үед өөр нэгэн машинтай этгээд дахин халдлага үйлджээ.

Хоёр дахь дэлбэрэлтийн үеэр мэдээллийн “Толо” сувгийн хоёр сурвалжлагч амиа алдаж, 4 хүн шархадсан байна. Халдлага гарсан дүүрэгт лалын шашины шиит урсгалынхан олноороо амьдардаг ажээ.

“Сайн сэтгүүлчдийн маань хоёр нь харамсалтайгаар амиа алдлаа” гэж “Толо” сувгийн захирал Лотфулла Нажафизада твиттер хуудсандаа бичжээ.

Халдлага үйлдсэн тухайгаа ямар нэгэн террорист бүлэг зарлаагүй байгаа боловч өмнө  нь “Лалын улс” бүлэглэл Дашт-е-Барчи дүүрэгт үүнтэй төстэй халдлага үйлдэж байсан юм. Энэ дүүрэгт үндэсний цөөнх болох хазарачууд олноороо амьдардаг ажээ.

Өнгөрсөн 4 дүгээр сард тус улсын зүүн нутгийн Хост мужид “Би-Би-Си” сувгийн сурвалжлагч амиа алдсан юм. 2017 онд Афганистан улс нь сэтгүүлчдэд хамгийн аюултай улс орнуудын гуравдугаарт бичигдсэн байна.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …