Энэтхэгийн Дээд шүүх ижил хүйстнүүдийг 10 жил шоронд хорих ялаар шийтгэдэг байсан колонийн үеийн хуулийг халахаар шийдвэрлэсэн байна.
Доромжлуулж, шийтгүүлэх вий гэсэн айдастай амьдардаг тухайгаа таван иргэн бичиж өргөдөл гаргаснаас үндэслэн тус улсын шүүх энэхүү шийдвэрийг пүрэв гарагт гаргасан ажээ.
2009 онд Шинэ Делигийн Дээд шүүхээс дээрх хуулийн 377 дугаар зүйл ангийг Үндсэн хуульд харшилсан гэж мэдэгдэж байсан юм. Уг зүйл ангид “ижил хүйсийн хүмүүс бэлгийн харьцаанд орох нь байгалийн жамыг зөрчсөн явдал” хэмээн заасан байдаг аж. Харин Дээд шүүх үүнийг няцааж, уг хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах аль эсвэл хүчингүй болгох нь парламентын шийдэх хэрэг гэж үзсэн байна.
Харин засгийн газрын зүгээс насанд хүрсэн хоёр хүний хоорондох харилцан зөвшилцсөн бэлгийн харьцааг хуулинд хэрхэн тусгах нь шүүхийн мэдлийн хэрэг гэж үзсэн ажээ.