“Хятад орныг танин мэдэхүй” гэрэл зургийн үзэсгэлэнгээс

Өвөр Монголын Өөртөө засах орны соёлын өдрүүд дөрөвдэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр орой 19.00 цагт Соёлын төв өргөөнд Сычуаны “Цагаан могойн домог” жүжиг тоглогдоно. Мэдээж үнэ төлбөргүй учраас сонирхсон хүн бүрийн өмнө Соёлын төв өргөөний үүд хаалга нээлттэй байх юм. Мөн өнөөдрийн туршид Хятадын кино өдрүүд бүх кино театруудад явагдаж байгаа. Уран зургийн галерейд Хятад, Өвөр Монголын соёл, уламжлалыг харуулсан үзэсгэлэн үзэх боломжтой. Түүнчлэн Хөдөө Аж ахуйн сургуульд Өвөр Монголчууд цөлжилтөөс хэрхэн сэргийлж чадсан тухай үзэсгэлэн гаргасан. Энэхүү үзэсгэлэнг үзэж, говийн бүсийн цөлжилтөөс хэрхэн сэргийлэх тухай санаа авч болох юм. Харин Шинжлэх ухаан технологийн сургуульд инноваци болон өндөр чанартай хөгжил сэдэвт үзэсгэлэн үргэлжилж байгаа.

Ингээд Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Уран зургийн галерейд дэлгэсэн гэрэл зургийн үзэсгэлэнгийн зургуудаас хүргэж байна. Байгалийн гэрэл зураг сонирхогчдын нүдийг хужирлаж, сэтгэлийг баясгам гайхамшигтай гэрэл зургууд харагдсан.

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …