“Киви”гийн Ука нөхөрт гарвал хамтлагаасаа ч мөн гарна

1157677_519295138165239_1445139028_n “Киви” хамтлагийн үзэсгэлэнт эрч хүчтэй бүсгүй бол яах аргагүй Уламбаяр буюу Ука билээ. Тэр үргэлж бусдаас шинэлэг байж чаддаг нэгэн. Ухаалаг бүсгүй маань маш завгүй хөдөлмөрлөдөг байсан тул өдий гуч гартлаа ганц бие явсан.  “Киви”-гийн хамгийн  царайлаг гэгддэг Ука  “Ажил амьдралдаа өөрийн гэсэн байр суурийг бий болгочихоод нөхөрт гарах тухай бодно” хэмээж байсан. Тэрээр өмнө нь  Бүдка гэх махлаг залуутай олон жил үерхсэн ч хамтын амьдрал зохиогоогүй юм.

Түүнээс сэтгүүлчид найз залуутай болж амжсан уу ?…гэхэд тэрээр нэгэн хэвийнээр  шинэ дуу клип хийлгээд юун хайр дурлал манатай яваа гэдэг байсан.

 Тэгвэл  Ука саяхан энэхүү зургаа хэвлэлд дэлгэснээр түүний хайрыг  татсан нууцлаг эр хэн болохыг тааж ядсан хүмүүс хоорондоо маргаан өрнүүлэхэд хүргэжээ.

Ука энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд хамтлагийн продюссер, ая зохиогч Б.Ангирмаа үүнийг уран бүтээлийн ажил гэж тодорхойлсон. Гэхдээ Ука өөрөө тайлбар хийгээгүй нь нэг зангилаа байгаа учраас бизээ. Мэдээж Ука нөхөрт гарвал хамтлагаасаа ч мөн гарах нь тодорхой.

Урлагийнханы дунд  яхир зантай гэгддэг продюссер нь харин энэ мэдээнд тун янзгүй хариулж байсан юм.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …