Монголчууд гэмт хэрэг үйлдэх тоогоороо тэргүүлжээ

20081130145412868.jpg Сүүлийн 3 жилийн туршид БНСУ-д  хууль бусаар ажиллаж , амьдарч байгаа гадаадын иргэдийн үйлдэх гэмт хэргийн тоо өссөөр байгаа бөгөөд 1000 хүн тутмын 23 нь  гэмт хэрэг үйлдэж  байгаагаараа  Монгол улсын иргэд хамгийн их гэмт хэрэг үйлддэг улсын иргэдийн жагсаалтыг  тэргүүллээ.

 Үүний дараа Узбекстан , Казакстан , ОХУ-ын иргэд ороод байгаа бөгөөд   Солонгос улсад  хамгийн их тоотой амьдран суудаг Хятад улсын иргэд дөнгөж 8-р байранд жагсжээ.

Тус улсад сүүлийн 3 жилийн туршид гадаадын хууль бус 6383 иргэд гэмт хэрэг үйлдэн саатуулагдаад байгаагийн 39.3% нь буюу 2344нь Хятад  , 16%, нь буюу 558 нь Вьетнам , 12.4% нь буюу 737 нь Монгол улсын иргэд байгаа ажээ.

2012 оны 12 сарын байдлаар Солонгос улсад ажиллаж ,амьдарч байгаа гадаадын  хууль бус 177 мянга 854 иргэн тоологдсоны 69 мянга 972 нь Хятад ,  25 мянга 665 нь Вьетнам , 17 мянга 591 нь Тайланд , 13 мянга 616 нь Пилиппин , 8680 нь Монгол улсын иргэд байгаа юм байна.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …