Ким Жөн Ун ойрын хугацаанд Сөүл хотод айлчлахаа мэдэгджээ

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун ойрын хугацаанд Сөүл хотод айлчлахаа мэдэгджээ. Энэ тухай хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын хэвлэлийн төв мэдээлсэн байна.

Энэхүү айлчлал нь Умард Солонгосын удирдагчийн Сөүл хотод хийх анхны айлчлал болох юм.

Айчлалын талаар хоёр Солонгосын удирдагчийн яриа хэлэлцээний дүнд гаргасан хамтарсан мэдэгдэлд дурджээ. Уг мэдэгдэлд “БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун Ерөнхийлөгч Мүн Жэ Ины урилгаар ойрын хугацаанд Сөүл хотод айлчлах шийдвэр гаргажээ” хэмээн тэмдэглэсэн байна.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …