Хоёр Солонгосын удирдагчдын уулзалт амжилттай болсонд Засгийн газар баяр хүргэв

Хоёр Солонгосын удирдагчийн уулзалтын талаар ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргасан байна.

МЭДЭГДЭЛ:

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын дээд түвшний гурав дахь уулзалт 2018 оны 9 дүгээр сарын 18-19-нд Пёньян хотод амжилттай зохион байгуулагдсанд Монгол Улсын Засгийн газар баяр хүргэж байна.

Уулзалтын дүнд гаргасан Пёньяны тунхаглал нь Өмнөд, Умард Солонгосын хооронд итгэлцлийг бэхжүүлж хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд болон Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, бат бэх энх тайвныг тогтооход чиглэсэн яриа хэлэлцээг урагшлуулахад ач холбогдолтой боллоо хэмээн Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж байна.

 

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …