АН-ын “Жигүүр”-ийнхэн нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байна

АН-д байгуулагдаад удаагүй байгаа “Жигүүр”-ийнхэн өнөөдөр “Туушин” компанийн хурлын зааланд “Үндсэн дүрмээ сахигтун, мөрдөгтүн” сэдвийн дор нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хэлэлцүүлэгт АН-ын гишүүн Ши.Батбаяр илтгэл тавьжээ.

“Жигүүр”-ийн зүгээс өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан шаардлага хүргүүлсэн. Түүнд АН-ын ҮЗХ-ны хуралдааныг аравдугаар сард багтаан зарлах, намын дүрэмд өөрчлөлт оруулах, ҮЗХ-ны 228 гишүүнийг шинээр дахин сонгох, энэ онд багтаан АН-ын Их хурлыг зарлан хуралдуулахыг мэдэгдсэн. Ингэхдээ дээрх шаардлагын хариуг өнөөдөр буюу “Үндсэн дүрмээ сахигтун, мөрдөгтүн” хэлэлцүүлэг эхлэхээс өмнө өгөх ёстойг сануулсан байлаа. Гэвч АН-ын дарга эл асуудалд хариу ирүүлээгүй байгаа аж. Түүгээр ч зогсохгүй “Жигүүр”-ийн зүгээс зохион байгуулж байгаа дээрх хэлэлцүүлэгт АН-ын удирдлагууд гишүүдээ оролцохгүй байхыг анхааруулсан гэх мэдээлэл ч мөн цацагдаад байна.

эх сурвалж: ньюс.мн

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …