Бие махбодь эрхтэн системийн тодорхой хэсэгт буюу бүхэлд нь эрчим энерги, тамир хүчийн доголдол хямрал ямар нэг хэмжээгээр үүссэн байгааг ядаргаа хэмээн товчлон ойлгож болно. Ядаргаа нь янз бүрийн шинж тэмдгээр илэрдэг. Тухайлбал:
- Бие сульдаж, тамирдах
- Ажлын бүтээмж сулрах , буурах
- Унтаад сэрхэд амарсан шинж илрэхгүй, нойр дутуу , бие хүндэрсэн байдалтай босож ирэх
- Уурламтгай , бухимдуу, мартамхай болж ой санамж муудах гэх мэтчилэн олон тал зүйлээр хүн бүхэнд ядаргааны их бага шинж тэмдэг богино хугацаанд илэрдэг боловч шинж тэмдэг нь оношлоход хялбар байдаг.
ЯДАРГАА БОЛ ӨВЧИН МӨН ҮҮ ?
Өдрийн ядаргааг өдөрт нь , сарын ядаргааг сард нь тайлж байвал аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж чадна гэж Доктор, профессор Б.Намтай байнга сургадаг. Тийм ч учраас аливаа өвчний үндэс суурь болсон ядаргааг эмнэлэг дээрээ судалгааны түвшинд авч үзэж байна.
Ядаргаа нь хүмүүний бие организмд байж болох боловч хэмжээнээсээ хэтэрвэл ядаргааны хам шинж өвчин болдог. Тухайлбал:: Ажил амьдралын явцад сэтгэц, бие махбодын явцад сэтгэц, бие махбодын түвшинд 10-20% хэмжээнд байх нь зүй ёсны ядрал тул унтаж амрах, хоол тэжээл, амарч тайвшрах зэргээр дамжуулан тайлж болно. Харин 20% -с дээш ядаргаа нь бие махбод эрхтэн системийн үйл ажиллагааг нөлөөлөн, хямруулж эхэлдэг тул улмаар ядаргааны хам шинж өвчин болдог учир мэргэжлийн эмчид үзүүлэн зөвлөгөө авах нь зүйтэй. Ядаргаа нь ихэвчлэн ажил мэргэжлийн ачаалал, сэтгэл санааны хямрал, өрсөлдөөн, нас жил, цаг улирал зэргийг дагалдан үүсдэг буюу хүндэрч байдаг. Жишээ нь : Хавар, зун, намрын улиралд ядаргаа үүсэх хүндрэх цаг хугацааны нөхцөл болдог.
ЯДАРГААТАЙ ЭСЭХЭЭ ЯАЖ МЭДЭХ ВЭ?
Танд энэхүү 10 шинж тэмдэг илэрсэн бол
- Унтаад босоход бие амарсан шинжгүй, нойр дутуу мэт, бие хүндэрч мэдэгдэнэ.
- Уурламтгай , мартамтгай, бухимдуу болж эхэлнэ. Ханиад, харшил зэрэг өвчлөлд амархан өртөмтгий болж, эдгэрэлт удааширна.
- Гарын алга, хөлийн тавхай сэрүү татах буюу хөлрөмтгий болох
- Үс гэзэг унаж, хуйх хөндүүр орж, амархан ядарна
- Хүзүү шил хөшиж, толгой өвдөх болно
- Хууч өвчин хялбархан дахин сэдрэх, эмчилгээ авах нь удаашрах
- Нойр сэргэг , зүүд олширно
- Залхуурах буюу, ажлын эрч хүч суларч мэдэгдэнэ
- Физиологийн зарим үйл ажиллагаанд доголдол гарч эхэлнэ
- Ой санамж муудаж, төвлөрөхгүй, хоолой өвдөх , хуурайших, бие хөших шинж тэмдэг илрэх болно.
Ядаргааны онцлог шинж тэмдэг болох эдгээр 10 шинжээс танд 6-с доош буюу богино хугацаанд хөнгөн хэлбэрээр илэрч байвал та хөнгөн хэлбэрийн ядаргаатай байгаа тул идээ ундаагаар шимжүүлэн, нар салхинд гарах, ажил амралтаа тохируулах зэргээр өөрөө эдгэрүүлж болно.
Харин 6-с дээш буюу үргэлжлэх хугацаа нь урт, давтамж нь ойр байвал түний ядаргаа дунд шат буюу архаг шат руу орж байгаа тул мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, ядаргаа тайлах нь зүйтэй.
ЯДАРГААНД ЗААВАЛ ЭМИЙН ЭМЧИЛГЭЭ ХИЙХ ЁСТОЙ ЮУ?
Хүн алдсан энерги, шим тэжээл гээд хэрэгтэй бүхнээ одоо үед хоол хүнснээс авахад нэлээн хэцүү болсон тиймдээ ч хүнсний нэмэлт бүтээгдэхүүн , дусал эм тариа гэх зэрэг зүйлүүд өргөн дэлгэрч гарч ирж байгаа. Хэрэв таны ядаргаа хөнгөн хэлбэрийнх бол заавал эм тариа хэрэглэх гээд хэрэггүй. Явдал мөр, идээ ундааны зөв хэрэглээгээр та өөрийгөө эрүүлжүүлж болно. Архаг ядаргаатай бол ядаргааны эмчилгээнд эм тариаг хэрэглэнэ. Хүний алдсан эрч хүч, шим тэжээл, энергийг нөхөх үүднээс витамин В , амин хүчил, тагни зэрэг эм тариа эрдсийг хэрэглэхийн эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.