УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Роснефтьтэй санал солилцов

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д айлчилж, Ерөнхийлөгч В.Путинд бараалхжээ. Уулзалтын үеэр Монгол Улсаар дамжуулах байгалийн хийн хоолойн асуудлаар санал солилцсон байна.

Байгалийн хийн хоолой барихтай холбоотойгоор төмөр замын шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байгааг уулзалтын үеэр хөнджээ. Мөн түүнчлэн өнгөрсөн зургадугаар сарын 08-ны өдөр ОХУ-тай 25 жилийн хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлөөр нүүрс тээвэрлэх болсонтой холбоотойгоор энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцсан байна. ОХУ-ын зүгээс Тавантолгойн нүүрсийг тээвэрлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараар ахлуулсан төлөөлөгчид ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров, Байгалийн нөөц, экологийн сайд Д.Н.Кобылкин, “Роснефть” компанийн Ерөнхий захирал И.И.Сечин нарын бусад төлөөлөлтэй уулзжээ. Гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ОХУ газрын тосны үнээ ирэх сард нэмэгдүүлэх тухай мэдээлэл гарсантай холбогдуулан газрын тосны үнэ, нийлүүлэлтийн талаар ч санал солилцсон байна.


Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …