ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-ын нарийн бичгийн дарга Антониу Гутерришд Евгений Примаковын 10 боть бүтээлийг дамжуулан өгчээ. Ботийг гардуулан өгөх ёслол НҮБ-ын нарийн бичгийн даргын байранд болсон байна.
“Оросын гадаад хэргийн сайд болон ерөнхий сайд асан, Гадаад тагнуулын албаны захирал болон Оросын Шинжлэх ухааны академийн гишүүн байсан Евгений Примаковын 10 боть бүтээлийг би таньд бэлэглэж байна. Эдгээр ном НҮБ-ын номын санд тавигдана байх гэж би найдаж байна” хэмээн тэрбээр ёслолын ажиллаганы үеэр хэлжээ.
Е.Примаков нь Ойрхи дорнод болон Оросын гадаад бодлогын асуудлуудаар хэд хэдэн эрдэм шинжилгээний бүтээл, нийтлэлээ гаргаж байжээ. Эдгээр 10 боть номонд шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, түүний эрдэм шинжилгээний ажил, ярилцлага, нийтлэлүүд нь багтсан байдаг аж.