МУГЖ Г.Ариунбаатар Буриадын театрыг орхихоор болжээ

Дуурийн дуулаач Г.Аринубаатар  Буриадын театрыг орхихоор болжээ. Тэрбээр энэ талаараа өнгөрсөн Баасан гарагт  өөрийн твиттэр хуудсандаа “Өнөөдөр Буриадын театраа орхиж байна. Глава-н орж ирээд биднийг бараг л хөөлөө. Монголчуудыг ажиллуулахгүй гэнэ. За бид ч яахав. Соёлын сайд нь Дарим багшийг минь буруутгаж бас л театраас гаргалаа. Жалга дов гэж .. Бага бол бага л гэлтэй. Багшаа л өрөвдөж байна.” гэж бичжээ.

ЦЕГ-ын “Сүлд” чуулгад дуучнаар ажиллаж байгаад урилгаар ОХУ-ын Санкт-Петербургийн Мариинскийн театрт, улмаар Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллах болсон тэрээр Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжид олон улсын дуурийн дуулаачдын уралдаан, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд түрүүлж, мэргэжлийн дуурийн дуулаачдын ВВС Cardiff singer of the world уралдааны болор цомыг хүртсэн чадалтай дуучин билээ.

Тэрбээр “Монгол ТВ” телевизийн “Авьяаслаг монголчууд-3” шоуг жүжигчин Г.Ундармаа, хөтлөгч П.Анужин, Рэппер Рокит Бэй нарын хамт шүүж байгаа юм.

 

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …