Д.Хаянхярваа: Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсөв, Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт, гишүүд тойрогтоо ажилласан тухай гэсэн гурван асуудал хэлэлцжээ.

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Төсөв өргөн барьсантай холбогдуулан ажлын хэсэг байгуулсан. 2019 оны төсөв бол хариуцлагатай төсөв. Үндсэндээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг шийдвэрлэх он нь 2019 он. Тиймээс нухацтай ажиллах ёстой гэж үзэн УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгууллаа.

Үүнээс гадна Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт болох Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн асуудлыг ярьсан. УИХ-аас гаргасан шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа. Тиймээс Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн юм.

 

 

Санал болгох мэдээ

Ж.Батзандан: Уул уурхайн баялагийн тодорхой хувийг төр, ард түмний мэдэлд авах асуудал яригдах бүрд Засгийн газрыг огцруулах асуудал гарч ирдэг

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Засгийн Газрын бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ Ж.Батзандан хэвлэлд хандаж мэдээлэл өгөв. Тэрбээр …