Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөхийг байнгын хороо дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаан  52.6 хувийн ирцтэйгээр эхэлж Жадамбын Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх тухай асуудлыг танилцуулав. Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан хүн амины хэрэг болон вагоны осолтой холбоотойгоор Ж.Бат-Эрдэнэ өргөдлөө өгсөн билээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд санал нэгтэйгээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд Жадамбын Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас чөлөөлөх талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжлээ. 

 

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …