Солонгос үндэстнийг дахин нэгтгэхэд өндөр зардал гарна

Умард Солонгостой дахин нэгдсэн тохиолдолд гаргахаас аргагүйд хүрэх зардлын хэмжээг хэрэв Өмнөд Солонгосын иргэд мэдвэл тэд хоёр орон нэгдэхийг эсэргүүцэх болно гэж тус улсын консерватив нам болох “Солонгосын эх орончдын нам”-аас парламентын гишүүнээр сонгогдсон Чо Вон Чин мэдэгджээ.

Хүмүүс үнэндээ хоёр орныг дахин нэгтгэх зардлын талаар огт бодохгүй байна гэж Чо онцлон хэлсэн байна. “Хоёр Солонгосыг нэгтгэхэд Америк мөнгө гаргахыг хүсэхгүй байна гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп ярьж байхад Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өмнөдийн мөнгийг ашиглах хүсэлтэй байна. Тэгвэл Өмнөд Солонгосын иргэд энэ тухай үнэхээр мэдэхгүй байгаа бөгөөд хэрэв мэдвэл багахан хувь нь л нэгдэхийг зөвшөөрөх байх” гэж тэрбээр хэлсэн байна.

Гэхдээ тэрбээр солонгос үндэстэн дахин нэгдэхэд гарах зардлын төлбөрийн асуудал тодорхойгүй байгаа нь хүмүүс хоёр Солонгосыг нэгтгэхийг хүсэхгүй байна гэсэн үг биш юм гэдгийг цохон хэлжээ. “Бид бүгд дахин нэгдэхийг хүсч байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй, гэхдээ энд тулгарч буй бодит асуудал бол ямар нөхцөлд явагдах вэ? Өмнөд Солонгосын хүсч байгаачлан либерал ардчилсан замаар уу? эсвэл Умард Солонгосын баримталдаг социализмын замаар уу? гэдэг асуудал юм. Бид либерал ардчилсан замаар дахин нэгдэхийг хүсч байгаа, дэлхий дахин ч үүнтэй санал нэг байгаа” гэж тэрбээр ярьжээ.

“Умард Солонгост авсан хориг арга хэмжээг чангатгах нь тэднийг зэвсгээсээ татгалзахад хүргэнэ гэж бид бодож байгаа боловч энэ үйл явцад Мүн Жэ Иний Засгийн газар саад болж байна” гэж Чо нэмж хэлсэн байна.

Солонгос хоорондын гурав дахь дээд хэмжээний уулзалт есдүгээр сарын дундуур БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод болж, хоёр орны удирдагчид хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурснаар өндөрлөсөн билээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …