Жүжигчин Т.Бархүү Г.Эрхэмбаяртай үнсэлцэж байж аврагджээ

Монголын үзэгчдийг “Солиот эх” киногоороо 2017 оны турш байлдан дагуулсан “Х Түц” продакшны жүжигчин Т.Бархүү ээлжит шинэ уран бүтээл “Алтан өндөг” хэмээх адал явдалт, инээдмийн жанрын уран сайхны кино нь дээрээ Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Эрхэмбаяртай үнсэлцэж байж аврагддаг хэсгийг тогложээ. Тус киног үзээд гарч буй үзэгчдийн сэтгэгдэлд хамгийн тод үлдсэн хэсгүүдийн нэгээр тэрхүү хэсэг нэрлэгдээд байгаа ажээ. Мэдээж амьдрал дээр эрэгтэй хүн эрэгтэй хүнтэйгээ үнсэлцэх нь этгээд хэрэг болов ч тус киноны үзэгчдийн хувьд Т.Бархүүд түүнээс өөр ямарч арга үлдээгүй хэмээн зөвтгөцгөөжээ.

   Ийнхүү зураг авалт нь гурван жилийн хугацаанд үргэлжилж, 90 хувийг Өвөрмонголын Хөх хотод, үлдсэн 10 хувийг нь эх орондоо авч, олон улсын киноны чанар стандартад нийцүүлэн бүтээгдсэн тус киног үзэж амжаагүй үзэгчид маань яаравчлан үзэж, жүжигчин Т.Бархүү хэрхэн Г.Эрхэмбаяртай үнсэлцэж байж аврагдсаныг үзээрэй.

 

 

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …