Вьетнамын цагдаа нар банк дээрэмдэх гэмт хэрэгтэй тууштай тэмцэнэ

Вьетнам улсад банк, банкны тооцооны төвүүд болон алтны дэлгүүрүүдэд дээрмийн хэргийн гаралт ихэссэнтэй холбогдуулан үүний эсрэг үйл ажиллагаагаа чангатгахыг тус улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнд үүрэг болгосон байна.

“Энэ он гарсаар нийслэл Ханой болон Хо Ши Мин хот, хойд нутгийн Бак Гианг болон Сон Ла муж, төвийн Ханх Хой муж, өмнөд нутгийн Ба Риа Вунг Тау болон Тиэн Гианг мужууд дахь банк, банкны салбарууд болон алтны дэлгүүрүүдэд маш олон удаа дээрэм гарсан” гэж тус улсын өдөр тутмын сонинд мэдээлжээ.

Гэмт этгээдүүд гар буу болон бусад зэвсэг ашиглан банкны ажилтнууд, хамгаалагчдыг айлган сүрдүүлж, их хэмжээний хөрөнгө мөнгийг дээрэмддэг аж. “Орон нутгийн цагдаагийн газрын ажилтнууд дээр дурдсан газрууд дахь хяналт шалгалтаа идэвхжүүлж, гэмт хэргийн шинжтэй зан үйлээс сайтар урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна” гэж яамны мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлнэ

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотын хөгжлийн зарим мега төслийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2026 …