Жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг далайн эргүүдийн нэгийг түр хаахаар болжээ

Тайландын Ко Пхи Пхи Лех арлын “Маяа” эргийг сонгон аялах жуулчдын тоо хэт их нэмэгдсэнтэй холбоотойгоор уг эрэг дээрх аялал жуулчлалын үйл ажиллагааг түр зогсоохоор болсон тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

Алдарт жүжигчин Леонардо Ди Каприогийн 2000 онд тоглосон “Далайн эрэг” киноны зураг авалт явагдсаны дараа уг арал нь Тайланд улсыг сонгон аялах жуулчдын зорих дуртай хамгийн сайхан газруудын нэг болсон бөгөөд өдөрт 5000 хүртэлх тооны жуулчин хүлээн авдаг ажээ.

Жуулчдын тоо хэт их нэмэгдсэний улмаас Маяа эргийн эргэн тойрон дахь шүрний 80 орчим хувь нь сүйдсэн бөгөөд “Далайн эрэг маань түр завсарлага авах хэрэгтэй байна. Хэт их ажилласны улмаас үзэсгэлэнт төрх нь алдагдахад хүрээд байна” гэж далай судлаач эрдэмтэн Тхон Тхамронгнавасават энэ оны эхээр мэдэгдэж байсан юм.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …