“Интерпол”-ын дарга Мэнь Хуньвэйг баривчилжээ

Сураггүй болоод байсан “Интерпол”-ын дарга Мэнь Хуньвэйг баривчиллаа гэж БНХАУ-ын албаны хүмүүс мэдэгдлээ.

Түүнийг хууль зөрчсөн эсэхийг БНХАУ-ын авлигатай тэмцэх газар шалгаж байна гэж мэдэгдэлд дурдав.

БНХАУ-ын Олон нийтийн аюулгүй байдлын дэд сайд тэрбээр  есдүгээр сарын 25-нд Интерполын төв байрладаг Францын Лион хотоос БНХАУ руу хөдөлснөөсөө хойш сураггүй болсон байна.

Тэрбээр ням гарагт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэж Интерпол мэдэгдэв.

Төрийн албан хаагчийн авлигын хэргийг шалгадаг БНХАУ-ын Үндэсний хяналтын хороо цахим хуудсаараа дамжуулан Мэнь Хуньвэйг шалгаж байна гэж мэдэгджээ.

Сүүлийн саруудад Хятадын төрийн томоохон албан хаагчид, тэрбумтнууд, алдартнууд сураггүй алга болоод байсан бөгөөд тэдний нэгээр Мэнь Хуньвей тодроод байсан юм.

Санал болгох мэдээ

Финланд болон Эстонид их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолджээ

Финланд болон Эстонид дөрөвдүгээр сарын 23-нд сүүлийн 100 жил ороогүй их хэмжээний цас орж, байгалийн …