Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэв

Ерөнхийлөгч Х.Баттулга  энэ сарын 07-нд ОХУ-ын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Владимир Владимирович Путинд төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ.

МЭНДЧИЛГЭЭНД:

Эрхэм хүндэт Владимир Владимирович,

Таны төрсөн өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлж буйг хүлээн авна уу.

Та бидний Чиндао, Владивосток, Баку хотуудад хийсэн ажил хэрэгч уулзалтуудын үр дүн нь Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа, бүх салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжин хөгжихөд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.

Эрхэм хүндэт Владимир Владимирович Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …