Энэтхэгт “Зика” вирус дахин тархжээ

2017 оны нэгдүгээр сараас хойш Энэтхэгийн баруун нутгийн Ражастан мужид гурав дахь удаагаа “Зика” вирусийн тархалт дэгджээ. Энэ удаагийн тархалтаар вирусийн халдвар авсан 22 хүн бүртгэгдсэн байна.

“Одоогийн байдлаар халдвар авсан 22 хүн байгаа бөгөөд нөхцөл байдлыг хянахаар Өвчнийг хянах үндэсний төвд хяналтын өрөөг идэвхжүүлээд байна” гэж Энэтхэгийн Эрүүл мэндийн яам мэдэгдлээ.

“Халдвар авсан бүх тохиолдолд мужийн нийслэл Жайпур хотоос илэрсэн. Тэдний зарим нь Бихар мужаас ирсэн цагаач ажилтан байна” гэж яамны төлөөлөгч хэлэв.

“Зика” вирус нь халуун орны “кусаки” шумуулаар дамжин тархдаг халдварт өвчин юм. Халдвар авсан тохиолдолд халуурч, арьсан дээр юм туурах, булчин, толгой, үе мөч өвдөх шинж тэмдгүүд илэрдэг байна.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …