Жаст”-ын Ш.Батхүү тамга, гарын үсэг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдлоо

3d9d10450ba37789b971a36ae9bf7db9fb4d7aed (1)“Хадгаламж” банкны дампуурал, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан хэрэгт татагдаад буй “Жаст” группийн захирал Ш.Батхүүд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна.
Энэ хэрэгт холбогдуулж төрийн болон хувь нийлүүлсэн байгууллагын хэд хэдэн хүнээс УМБГ-ын ажилтнууд тайлбар авсан талаар НПГ-ын эх сурвалж мэдээллээ. Английн “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас “Жаст” группийн захирал Ш.Батхүү уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж 109 сая ам.доллар зээлсэн хэрэг шуугиан дэгдээж, олны анхаарлын төвд байгаа билээ. “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд тус үйлдвэрийг банкинд зээлийн барьцаанд тавьсан гэх нэг ч баримт олоогүй байна.
“Стандарт” банкныхан “Бид хуурамч бичиг баримтад үндэслэн зээл олгоно гэж байхгүй. Бүх зүйл хууль ёсны дагуу явагдсан” хэмээн олон улсын Арбитрын шүүхэд хандаад байгаа. Ш.Батхүү “Улаанбаатар төмөр зам”-аар давхар батлан даагчийн гэрээ “хийлгэж”, тухайн үеийн удирдлагуудаар нь гарын үсэг зуруулсан гэх боловч мөрдөн байцаалтын явцад мөн л хуурамч бичиг баримт үйлдсэн нь тогтоогджээ “Жаст” групп, “Хадгаламж” банкинд ирсэн ТӨХ болон “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын гарын үсэг бүхий бичиг баримтаас гарын үсэг, тамгатай хэсгийг нь скайнердаад, компьютер ашиглан гэрээнд буулгасан аж. Шинжээчдийн дүгнэлтээр энэ нь батлагдаад байгаа юм. Тиймээс С.Баяр, Т.Очирхүү, В.Отгондэмбэрэл нар гэм буруугүй нь тогтоогдсон гэдгийг НПГ-ын эх сурвалж өгүүлсэн юм.

Эх сурвалж: МНБ

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …