2018 онд АНУ гадаадын орнуудад зэр зэвсэг, цэргийн техникүүд худалдаж 55 тэрбум 6 сая ам.долларын орлого олсон нь 33 хувиар өссөн үзүүлэлт аж.
“Дифенс ньюс” сонинд мэдээлснээр, 2018 оны санхүүгийн жилд АНУ-ын Төрийн Департамент 69 тэрбум 7 сая ам.доллараар үнэлэгдэх зэр зэвсэг, цэргийн техникүүдийг худалдах зөвшөөрөл өгчээ.
Өнгөрсөн жил АНУ-ын зэвсгийн экспортын хэмжээ 41 тэрбум 93 сая ам.доллар болсон боловч Төрийн Департаментаас баталсан гэрээ хэлцлийн хэмжээ 75 тэрбум 9 сая ам.доллар байсан байна.
Энэ жилийн хамгийн том гэрээг Саудын Араб улстай хийжээ. АНУ тус улсад 15 тэрбум ам.долларын үнэ бүхий зенитийн пуужингийн “THAAD” цогцолборыг нийлүүлнэ.
Хоёрдугаарт, Польш орж байна. Арван тэрбум 5 сая ам.доллараар үнэлэгдэх агаарын довтолгооноос болон пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “Patriot” цогцолбороо АНУ тус улсад худалдах шийдвэрийг 2017 оны арваннэгдүгээр сард гаргажээ.
Гуравдугаарт, 6 тэрбум 53 сая ам.долларын үнэ бүхий сөнөөгч-бөмбөгдөгч “F-35” “Lightning II” онгоцыг худалдан авах гэрээ байгуулсан Бельги улс орсон байна.