Б. Ундармаа: Энэ хичээлийн жилд “Үдийн цай” хөтөлбөрт 34,2 тэрбум төгрөг тусгасан байна

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар  Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын найман гишүүнээс өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 194 дүгээр тогтоолоор “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2006 оны 379/341 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу 1-5 дугаар ангийн сурагчдад зардлын норматив болох 600 төгрөгт багтаан үдийн цайны үйлчилгээг зохион байгуулж байгаа. Дунд сургуулиуд үдийн цайны мөнгөнөөс хэмнэлт гарган өөр зориулалтаар зарцуулдаг, сургуулийн гал тогоог бусдад түрээсээр ашиглуулдаг гэх мэт зүй бус харилцаа үүссэн төдийгүй нэгэн бизнес болон цэцэглээд байгаа нь холбогдох судалгаанаас харагдаж байна байгааг төсөл санаачлагч гишүүн Б. Ундармаа  танилцуулгадаа онцлов.

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн үндэсний 5 дугаар судалгааг 2016-2017 онд зохион байгуулжээ. Судалгаанаас үзэхэд  Монгол Улсын 21 аймгийн 94 сум, нийслэлийн найман дүүргийн 30 хорооны 5 хүртэлх насны 2251 хүүхэд, 6-11 насны 1755 хүүхдийг хамруулсан бөгөөд судалгааны дүнгээр 6–11 насны хүүхдийн 7.3 хувь өсөлт хоцролттой, 2.8 хувь туранхай, нийт хүүхдийн 22.2 хувь илүүдэл жинтэй, 6.4 хувь таргалалттай байгаа аж.  Энэ нь эцэг эх, хүүхдийн хоол, шим тэжээлийн талаарх мэдлэг дутмаг, хооллох зөв дадал хэвшил төлөвшөөгүйтэй холбоотой төдийгүй үдийн цайны чанар, аюулгүй байдал, зохион байгуулалт хангалтгүй байгаа нь харагдаж байгаа юм.

Эрүүл мэндийн яамнаас 2015 онд зохион явуулсан “Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд худалдаалж буй хоол, хүнсний чанар, аюулгүй байдал” судалгаагаар нийт сурагчдын 98.4 хувь нь сургууль болон сургуулийн ойр орчмоос хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэдэг ажээ. Сурагчдын түгээмэл хэрэглэдэг хоол, хүнсний бүтээгдэхүүнүүд нь хүүхдийн бие махбодод ашигтай шимт бодисоор туйлын хомс, илчлэг өндөртэй бүтээгдэхүүнүүд байна. Эдгээрийн 92.5 хувь нь давс ихтэй бүтээгдэхүүн байсан бөгөөд давс багатай бүтээгдэхүүн байгаагүй байжээ. “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан хэрэгжүүлэх нь чухал гэж төсөл санаачлагчид үзжээ.

 УИХ –ын гишүүн Б.Ундармаа “2018-2019 оны хичээлийн жилд “Үдийн цай” хөтөлбөрт 34,2 тэрбум төгрөг тусгасан байна.  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас “Үдийн цай” хөтөлбөрт тусгасан нэг хүүхдэд ногдох зардал болох 600 төгрөгийг 1200 төгрөг болгон нэмэгдүүлэхээр төсөвт  оруулсан ч хасагдсан байна” гэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …