Жанет Жексон болон тэрбумтан Висс Аль-Ман хоёрын гуниг

82fe7728278fe208bigДэлхийн хэмжээний од, попын хаан Майкл Жексоны дүү дуучин Жанет Жексон хүүхэд үрчилж авах бодолтой байгаа гэнэ.

Өнгөрсөн жил тэрээр Катарын нэлээн баян бөгөөд нэр нөлөө бүхий 37 настай бизнесмэн залуу Висс Аль-Мантай нууцаар гэрлэсэн билээ.

Дурлалт хос тансаг ордондоо хангалуун  амьдран суудаг ч тэд  хүүхэдгүй тул амьдралын баяр баясгаланг бүрэн дүүрэн мэдрэч чадахгүй байгаагаа ойлгожээ. Тиймээс Жексон болон түүний тэрбумтан нөхөр хоёр гуравдагч орон буюу Иордани юм уу Сири улсаас хүүхэд үрчилж авахаар хайж байгаа гэнэ.

Өдгөө 47 настай Жанет ямар учир шалтгааны улмаас хүүхэд төрүүлэх хүсэлгүй байгаа нь оньсого хэвээр үлдэв.

Ugluu-logo17

 

 

 

Санал болгох мэдээ

Хятадын чат-ботуудад “сэтгэл хөдлөл” илэрхийлэхийг хориглоно

Хятадын эрх баригчид хиймэл оюуныг сэтгэл хөдлөлгүй, аюулгүй мэдээллийн хэрэгсэл болгохыг эрмэлзэж байна. Тодруулбал, Хятадад …