Саудын Араб: Жамаль Хашоггид юу тохиолдсон талаар мэдэхгүй

Сураггүй алга болоод байгаа сэтгүүлч Жамаль Хашоггид юу тохиолдсон талаар мэдэхгүй гэж Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салман хэлсэн хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамд мэдэгджээ.

Жамаль Хашоггигийн хэрэгт Саудын Араб холбогдолгүй гэдэг нь нотлогдох хүртэл тус улсыг уг хэрэгт буруутгасан хэвээр байх болно гэж Д.Трамп “АР” агентлагт ярилцлага өгөхдөө дурджээ.

Туркийн нэрээ нууцалсан албаны хүний мэдээлснээр, Истанбул дахь Саудын Арабын консулын газарт мөрдөн шалгалт хийсний үр дүнд Жамаль Хашогги уг байран дотор амиа алдсан гэдгийг нотлох илүү их баримт олсон байна.

Энэхүү асуудлаас болж Саудын Арабын ойрын холбоотнууд тус улсад ихээхэн дарамт шахалт үзүүлж байгаа билээ.

Саудын Арабын удирдлагуудыг буруушаадаг Жамаль Хашогги хамгийн сүүлд энэ сарын 2-нд Истанбул хот дахь Саудын Арабын консулын газар руу орсныхоо дараа сураггүй алга болсон юм.

Туркийн албаны хүмүүс уг хэрэгт Саудын Арабыг буруутгаж байгаа бол Саудын Араб уг хэрэгт холбогдолгүй гэж няцааж байна.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …