“Хөх үндэсний гал” яруу найргийн наадамд С.Ууганбаяр түрүүлжээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн 85 жилийн ойд зориулсан “Хөх үндэсний гал” яруу найргийн наадмын тэргүүн байрын эзнээр МЗЭ-ийн шагналт, яруу найрагч С.Ууганбаяр тодорчээ.

“Хөх үндэсний гал” яруу найргийн наадамд Улаанбаатар хот, орон нутгийн 21 яруу найрагч шүлгэн сойсноос дэд байрыг “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Н.Гантулга, гутгаар байрыг “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ш.Лхамноржмаа, дөрөвдүгээр байрыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Баттулга, тавдугаар байрыг Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Э.Гантулга нар эзэлсэн байна.

Тус наадмыг Монголын зохиолчдын эвлэл, Монголын уран зохиолын академи, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын Тамгын газар, Бүрд сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөл,“Дэндэвийн Пүрэвдорж” сан, “Үй цай” сургуулиас хамтран зохион байгуулжээ.

 

Санал болгох мэдээ

“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. …