ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу маргааш ирнэ

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу маргааш буюу аравдугаар сарын 18-нд манай улсад айлчлан ирнэ.

Айлчлалын үеэр хоёр улсын сайд нар Монгол Улсын Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалах яам хоорондын цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурна, хэлэлцээр байгуулна, мөн  манай улсын Батлан хамгаалах салбарт машин тоног төхөөрөмж хүлээлгэж өгөх юм байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу айлчлалын үеэрээ Жуковын музейн өмнөх Оросын Үнэн алдартны сүмд зочлох юм байна. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Цагдаагийн I, II хэлтэс хамгаалалт хийх аж.Баянзүрх дүүргийн цэргийн штабынхан айлчлалын бэлтгэл ажлыг бүрэн хангажээ.

 

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …