Тереза Мэй сэтгүүлчдэд ганц ч үг хэлэлгүй ЕХ-ны уулзалтыг орхин гарчээ

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй лхагва гарагийн орой сэтгүүлчдэд ганц ч үг хэлэлгүйгээр Европын Холбооны /ЕХ/ “Brexit”-ийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг орхин гарсан байна.

Бельгийн нийслэл Брюссель хотод Европын Зөвлөлийн хурал лхагва гарагт эхэлсэн бөгөөд эхний хэсэгт Их Британи ЕХ-ноос гарах асуудлыг хэлэлцжээ. Уулзалт эхлэхийн өмнө сэтгүүлчдэд үг хэлсэн удирдагчид энэ асуудлаарх тохиролцоонд хурдан хүрэх боломжтой холбоотой дүгнэлтээ хэлэхдээ маш болгоомжтой хандаж байсан байна.

Уулзалт дууссаны дараа Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй дагалдан явсан хүмүүсийн хамтаар ЕХ-ны Зөвлөлийн барилгын ёслолын хаалгаар сэтгүүлчдэд ганц ч үг хэлэлгүй маш хурдан гарч явжээ.

Уулзалт хэлэлцээ эхлэхийн өмнө Мэй Ирландын хилийн асуудлыг оруулаад Их Британийг ЕХ-ны бүрэлдэхүүнээс гаргах нөхцөлүүдийн талаар тохиролцоонд хүрсэн гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …