Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын хурал болж байна

2 Унгарын нийслэл Будапешт хотноо хоёр өдрийн турш үргэлжлэх Монгол,Унгарын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан өнөөдөр эхэллээ.

Хуралдаанаар “худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэх аж. Мөн Унгарын Засгийн газрын хөдөлгөөнтэй зээлээр “Биокомбинатын” ТӨҮГ-т шинэчлэл хийх, шинэ үйлдвэр байгуулах талаарх хэлэлцээг эцэслэн шийдвэрлэж, Унгарын хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бүх төрлийн сэргээн засалтын үйлчилгээнд хамруулах, тусгай хэрэгцээт боловсролын мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг авах гэсэн асуудлуудаар харилцан санал солилцох юм байна.

Сонирхуулахад, манай талын төлөөлөгчдийг БОНХ-ын сайд С.Оюун даргалаж байна.

Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

ИЗНН-ын дэргэдэх Хангарьд жигүүрээс Намын Онц их хурлыг хуралдуулах нь зүйтэй гэж үзжээ

ИЗНН-ын дэргэдэх Хангарьд жигүүрийн зарим гишүүд 2026 оны 2 сарын 07-ний өдөр  хуралдаж ИЗНН-ын шинэчлэл, …